Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчим, төв замын хойгуур Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна.
Улаанбаатар дулааны шугам сүлжээний инженер С.Мөнхбаяр: Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 400 мм голчтой хос хоёр шугамыг шинээр татаж буй. Амгалан дулааны станцын зүүн талаас Улиастайн гүүр хүртэл 1.5 км дулааны шугамын ажил үргэлжилж байна. Тухайн шугам нь халаалтын зуух ашигладаг айл өрхүүд болон шинэ төлөвлөлтийн бүсүүдийг дулаанаар хангах юм.