Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт (2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд) хэрэг бүртгэлтийн 32.360, мөрдөн байцаалтын 2.585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 65 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 48, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, бусад 6 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 44.828 зөрчилд 44.430 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 43.969 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэлээ. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 47.476 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 44.430 шийдвэрлэж, шүүхээр 514 зөрчлийг шийдвэрлүүлэв. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1544, Танхайрах 81, Хүний биед халдах 295, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 399, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 41.029, бусад 1480 зөрчил байна.
Өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 19, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 42, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 84, шүүхээс даалгасан хүн 46, зөрчил үйлдсэн этгээд 20 олж тогтоолоо.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 97 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлээд байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.