Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдогийн шигшээ багийнхан Парисыг зорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 43 секунд

Парис-2024 зуны олимпын XXXIII их наадамд оролцох жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын түрүүч өнөөдөр өглөө Парисыг зорилоо.

Эхний бүрэлдэхүүнд дэлхийн аварга Б.Баасанхүү, олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, Б.Эрдэнэбаяр, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ё.Басхүү, Э.Ариунболд нар болон ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нар багтжээ.

Жүдочдын тэмцээн энэ сарын 27-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Дээрх хоёр жинд манай улсаас дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Ариунболд нар зодоглох юм.

Ц.Төрхүү: Цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаан хангамжид холбох 12 багц тендерийг зарласан
Ц.Төрхүү: Цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаан хангамжид холбох 12 багц тендерийг зарласан
 
“Зэрлэг амьтдын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах ур чадвар ба хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сургалт болж байна