Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024-2025 оны хичээлийн жил ГУРВАН УЛИРАЛТАЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Боловсролын сайдын тушаалаар Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц батлагдаад буй. Тодруулбал, шинэ хичээлийн жилд бие даалтын хугацааг оруулахдаа хичээллэсэнд тооцох бөгөөд Сурагчид энэ хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Мөн сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагт эхлүүлж, баасан гарагт дуусгахаар тусгажээ.

Тухайлбал,

  • 1-р улирлын амралтыг арванхоёрдугаар сард,
  • 2-р улирлын амралтыг дөрөвдүгээр сард,
  • 3-р улирлын амралтыг зургаадугаар сард төлөвлөөд байна.

Үүнээс гадна шинэ хичээлийн жилийг гурван улиралтай байхаар бүтцийг шинэчилж, хичээлийн сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал шийдвэрээ гаргахаар завсарлалаа
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал шийдвэрээ гаргахаар завсарлалаа
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.