Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын уяачдын наадам Хүй долоон худагт боллоо.
Тодруулбал, сонгомол дээд, дунд нас болон жороо морины уралдаан болж, нийт 214 морь шандас сорин хурдаллаа.
Сонгомол дээд насны морины уралдаанд 79 хурдан хүлэг шандас сорин хурдалснаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Алдарт Уяач С.Баярсайханы бор дором морь түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын буган хээр, чагттай сар морь, айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Д.Баттөгсийн хүрэн халзан, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар, айргийн тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Бямбадоржийн ухаа хонгор морь орсон байна.
Сонгомол дунд насны ангилалд 65 хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бол Я.Содбаатарын халтар морь түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаяр дээд, дунд сонгомол насанд хоёуланд нь аман хүзүүнд айрагдлаа.
Түүнчлэн сонгомол бага насны ангилалд 88 хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөлснөөс Өвөрхангай аймгийн харьяат, Алдарт уяач Х.Гарьдмагнайн халтар морь түрүүлэв.