Хүй долоон худагт өнөөдөр Уяачдын наадам сонгомол дээд насны морьдын уралдаанаар эхэллээ.
Энэ жилээс эрлийз морьдоос гадна жороо морины төрөлд түрүүлж, айрагдсан уяачдад цол, чимэг олгохоор хуульд тусгасан байдаг билээ.
Мөн улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгуулах хуваарьтай байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүд бай шагнал, цол чимгийн үнэмлэх гардуулах аж.