Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАРЛАГ ӨДӨР: Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

2024 оны 07-р сарын 12-ны 20 цагаас 07-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

МАРГААШ: Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй
 
Автомашин дотроос зураг авч 102 апплейкшнд илгээсэн тохиолдолд ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО
Автомашин дотроос зураг авч 102 апплейкшнд илгээсэн тохиолдолд ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.