Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.
Наймын даваанд Улсын арслан Б.Орхонбаяр улсын аварга П.Бүрэнтөгсийг наймын даваанд өвдөг шороодуулав. Ингэснээр Б.Орхонбаяр есийн даваанд түрүү үзүүр булаалдахаар болсон бол Даян аварга Н.Батсуурь улсын начин Д.Хүдэрбулгыг давж, үзүүр түрүү булаалдахаар болсон юм.
Ийнхүү есийн даваанд Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Б.Орхонбаяр нар үзүүр түрүү булаалдахаар тунаж үлдлээ.