Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Шагайн харваан тэмцээн амжилттай болж 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдлөө.
Дараах баг тамирчид байр эзлэв. Үүнд
- Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, Алдар спорт хорооны баг тэргүүн байр
- Аймгийн Гоц мэргэн Д.Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймаг, “Алтан арвай” ХХК-ийн баг дэд байр
- Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт Даншиг Хеттрик” группийн баг гуравдугаар байр
- Монгол Улсын Мэргэн Ц.Цэнд ахлагчтай Төв аймгийн Бүрэн сумын баг дөрөвдүгээр байрыг эзлэв.