Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Шударга ёс, ХЗДХ-ийн сайд гэж өөрчлөх саналыг хуучин хэвээр нь буюу ХЗДХ-ийн сайдаар нь үлдээх саналыг дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.07.09/ дахин хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Д.Цогтбаатар нар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөлд тусгасан “Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам” гэснийг “Хууль зүй, дотоод хэргийн яам” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, “жастис” гэдэг нь зөвхөн шударга ёс гэдгээс гадна улс орны хууль зүйн системийг хэлдэг. ХЗДХЯ-ны англи нэршилд “жастис” гэж байгаа. Тиймээс давхардсан нэр томьёо байх нь зохимжгүй. Шударга ёс гэдэг үг зөвхөн нэг яамны нэрэнд орох бус цаашид хэрэгжүүлэх үнэт зүйл байх ёстой хэмээн саналаа тайлбарласан. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Р.Магсар: Монгол Улсын Гавьяат багш хэмээх цол тэмдэг математикийн шинжлэх ухаанд зориулсан 40 жилийн минь хөдөлмөрийн үр шим
Р.Магсар: Монгол Улсын Гавьяат багш хэмээх цол тэмдэг математикийн шинжлэх ухаанд зориулсан 40 жилийн минь хөдөлмөрийн үр шим
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.