Монголын хөл бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн тоглолтууд "Цэнхэр алт Усаа Хайрлая, Ой модоо хайрлая" уриан доор болж байна.
Лигийн 2019-2020 оны улирал дуусахад нэг тойргийн тоглолт дутуу байгаа ба Атлетик 220 баг түрүүлэх болзлоо хангаад байгаа юм. Тэд улирлын сүүлийн тоглолтоо СП Фалконс багтай хийнэ.
Харин доош унах бүсэд нэг ч оноо авч чадаагүй яваа Сумидо Жипро баг сүүлийн тоглолтоо Улаанбаатар сити багтай хийх юм. 2019 оны аварга Улаанбаатар Сити клуб "Цэнхэр алт усаа хайрлая аян"-д нэгдэж дуу хоолойгоо өргөсөн байна. Аянд нэгдсэн баг, тамирчид мод тарих, усаа хэмнэх зөвлөмжийг үзэгчдэд хүргэж, олон нийтийг уриалах аж.