Дорнод бүсийн аварга шалгаруулах цувралын дөрөв дэх тоглолтод Миами Хит Бостон Селтиксийг 112:109 харьцаатайгаар буулган авлаа. Ингэснээр цувралыг Миами Хит 3:1-ээр тэргүүлэх боллоо.
Өмнөх гурван тоглолтын адил багууд тоглолтын эхнээс эн тэнцүү өрсөлдөж байсан хэдий ч Миами Хит эцсийн мөчид хожил байгууллаа. Хитээс Тайлор Хэрро 37 оноо, 5 холын зайн шидэлт амжилттай болгосон бол Бам Адэбаю 20 оноо, 12 самбар авлаа. Харин Селтиксийн залуусаас Жэйсон Тэтум 28 оноо 9 самбар, Жэйлэр Броун 21 оноо 9 самбар авсан байна.
Дорнод бүсийн аваргаар тодрохын тулд Миами Хитэд нэг хожил хэрэгтэй бол Бостон Селтикс гурван тоглолт дараалан хожих хүнд даалгавартай боллоо.