Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урьдчилан сэргийлэх шалгалт үр дүнгээ өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өмнөговь аймгийн Ханбогд, Цагаан хад, Гашуунсухайт боомт болон Цогтцэций сумын нутаг дэвсгэрт ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албанаас ээлжит хяналт шалгалт хийжээ.

Мөн нүүрс тээврийн жолооч нарт  хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, сурталчилгааны материал тараажээ. Өмнө нь иймэрхүү байдлаар шалгалт хийхэд мансууруулах үйлчилгээтэй 8-10 кг бодис илэрснийг хурааж авсан байна.

Урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн арга хэмжээний үр дүнд зөрчил эрс буурсан нь энэ удаагийн шалгалтаар ажиглагдлаа. Шалгалтыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид хамтарсан шалгалт тогтмол явуулахаар тогтсон байна.

18 настай хүүхэд машинд мөргүүлж амиа алдлаа
18 настай хүүхэд машинд мөргүүлж амиа алдлаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.