Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Бид өөрсдийгөө бус Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргаж, ЗГ-т хамтарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ-д суудалтай гурван намын дарга хамтарсан санамж бичиг байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд "Бид намаа, өөрсдийгөө бус Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргаж Засгийн газарт хамтарч байна. ХҮН нам, АН сөрөг хүчнээ хийгээд явж болно. Гэхдээ Монгол Улс өнгөрсөн 30 жил шигээ байх уу, эсвэл хамтраад улсаа хөгжүүлээд шинэ 30 жилийг угтах уу гэдэг сонголт дээр байна.

Үүний үр дүнд олон жил улстөржсөн асуудлыг шийднэ. Эрчим хүчний том шинэчлэлийг хийхэд хөрөнгө оруулалт, мөнгө хэрэгтэй. Үүнийг улсын төсвөөс хийж чадахгүй. Тиймээс эрчим хүчний үнийг чөлөөлж, шинэчлэл хийнэ. Үүнийг АН, МАН дангаараа хийж чадаагүй. Яагаад гэвэл нийтийн эсэргүүцлийг сөрж чадахгүй байсан. Тиймээс үүнийг АН, ХҮН нам хамтраад хийе гэж байгаа" гэлээ.

ВИДЕО: Унгар улсад Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн гэх мэдээллийн дагуу ажиллаж, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг СААТУУЛЖЭЭ
ВИДЕО: Унгар улсад Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн гэх мэдээллийн дагуу ажиллаж, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг СААТУУЛЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.