Хамтарсан Засгийн газар байгуулахаар УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН нам зөвшилцөж буй. Тэгвэл эхний байдлаар нэр нь өөрчлөгдөхөөр болсон яамдын нэрсийг танилцуулж байна. Тодруулбал,
Одоогийн БОАЖЯ, Соёлын яамны бүтцийг өөрчлөн нэгтгэж, Аялал жуулчлал, соёл спорт, залуучуудын яам
-ХНХЯ-ыг Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам
-БХБЯ-ыг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам
-БОАЖЯ-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
-УУХҮЯ-ны бүтцийг өөрчилж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгохоор төлөвлөсөн талаар эх сурвалж мэдээллээ.