Үндэсний их баяр наадмаар барилдах бөхчүүдийг 3 хоног бүртгэх талаар бид мэдээлсэн. Тэгвэл хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг энэ сарын 8, 9-нд 10:00-18:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм.