УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах саналаа АН болон ХҮН намын удирдлагуудад хүргүүлээд буй. Улмаар АН-ын Улстөрийн зөвлөл 2024 оны 7 дугаар сарын 5-ны 17.30 цагт эхэлж, долоо цаг тасралтгүй хуралдсны эцэст тус намын Төлөөлөх зөвлөлийн олонх Засгийн газарт орж хамтран ажиллах байр сууринд санал нэгдсэн байна.
ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр 75 хувийн ирцтэйгээр хуралджээ. Дашрамд сануулахад, АН-ын Улс төрийн зөвлөл ч мөн адил МАН-ын саналыг хүлээн авч хамтарсан засагт орж ажиллахыг дэмжээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тун ойрын өдрүүдэд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдахаар боллоо.