ЭЕШ орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2024.07.04/ 10:00 цагт улс орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Бүртгэлийн хуудас /eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна/
  2. Суудлын хуваарь /eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/
  3. Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  4. Иргэний үнэмлэх Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

Шалгалтын хуваарь:

Шалгалт авах огноо Цаг Хичээл

Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт
10:00-11:20 Түүх
14:00-15:20 Англи хэл
Долдугаар сарын 5-нд Баасан гарагт 10:00-11:40 Хими
13:00-14:20 Газарзүй
16:30-17:50 Нийгэм судлал
Долдугаар сарын 6-нд Бямба гарагт 10:00-11:20 Биологи
14:00-15:40 Математик
Долдугаар сарын 7-нд Ням гарагт

10:00-11:40

Физик

13:00-14:20

Орос хэл

16:00-17:20

Монгол хэл

Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг сулруулж дээд хязгаар 55 хувь боллоо
Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг сулруулж дээд хязгаар 55 хувь боллоо
 
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц