Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Бага хурал маргааш хуралдах бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

МАН-ын Бага хурал маргааш хуралдана гэх мэдээлэл байна. Хуралдаанаар сайд нарын томилгоо, Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ. Бага хурлаар хамтарсан засгийн газар байгуулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээс гадна зарим дэд сайд, холбогдох албан тушаалтнуудын томилгоотой холбоотой асуудлууд яригдах гэнэ.

Сануулахад, МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, хамтарсан ЗГ байгуулахтай холбоотойгоор УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нар багтаж буй юм.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 12,4 хувиар өсжээ
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 12,4 хувиар өсжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.