Парис-2024” Олимпод манай улсаас спортын есөн төрөлд 33 тамирчнаа илгээхээр болсон юм. Хамгийн олон тамирчин илгээж байгаа нь Монголын жүдо бөхийн холбоо аж.
Парис хотноо зохион байгуулагдах олимпын их наадамд Монгол Улсын 10 жүдоч хүч үзэн өрсөлдөх юм. Мөн чөлөөт бөхийн есөн тамирчин, боксын хоёр тамирчин хүч сорин өсрөлдөхөөр болсон байна.
Тэгвэл баг, тамирчдад амжилт хүсэж, Парист мандуулах төрийн далбааг олимпын багийн ахлагчид гардуулж өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны Есөн хөлт танхимд болох байсан ч хойшилж долоодугаар сарын 05-нд болохоор тогтжээ.