Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лу.Гантөмөр: Өнгөрсөн парламентын 11 суудлаа 43 болгож нэмэгдүүлж чадлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Одоогийн байдлаар АН өнгөрсөн парламентын 11 суудлаа 43 болгож нэмэгдүүлж чадлаа. Мэдээж хэрэг бидний хувьд эв нэгдлээ хангаж байж энэ сонгуульд орохыг маш их зорьсон. Чармайсан. Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө магадгүй сонгуулийн дундуур ч байж магадгүй АН-ын гишүүн бидний хамтран зүтгэгч гэж яригддаг хүмүүс намынхаа эсрэг ажиллах, МАН-д худалдагдах гэх мэт үйл явдал асар ихээр өрнөлөө. Маш их харамсаж байна. Гэсэн ч гэсэн бид авлигагүй нийгмийг бүтээхийн төлөө ажиллана. Монголчуудаа ажлын байртай болгохын төлөө хичээнэ. Монголчуудын амьдрал ядуу байна гэдгийг энэ удаагийн сонгууль харуулж өгсөн. Өнөөдрийг хүртэл эрх баригчдын явуулсан бодлого асар их алдаатай байсан шүү гэдгийг ард түмэн дүгнэсэн.

УРЬДЧИЛСАН БАЙДЛААР: Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Р.Эрдэнэбүрэн, Н.Наранбаатар, Б.Саранчимэг говийн бүсэд ялалт байгууллаа
УРЬДЧИЛСАН БАЙДЛААР: Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Р.Эрдэнэбүрэн, Н.Наранбаатар, Б.Саранчимэг говийн бүсэд ялалт байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд