УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр улс орон даяар зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Сонгуулийн үр дүнтэй холбогдуулан МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-МАН урьдчилсан байдлаар 68-аас олон суудал авч, ялалт байгуулж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүхий л нам эвсэл, бие даагчдад мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна.
Улс төрийн намууд зөвишлцөж тогтолцооны өөрчлөлт хийж чадсан. Парламентад хоёр намаас өөр нам, нийгмийн салбарын төлөөлөл орж ирж чадахгүй 34 жил болсон. Өнөөдөр бид анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж, нийгмийн дуу хоолойны төлөөлөл болсон ард түмний парламентыг бий болгож байна.