Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Тавдугаар сургуулийн саналын хар машин гацаагүй. Хэвийн үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Цахим орчинд Чингэлтэй дүүргийн 10-1-4-1 хэсэг буюу тавдугаар сургуулийн санал хураалтын хар машин гацсан гэх иргэний мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар хэсгийн хорооны даргаас тодруулахад "Хар машин гацсан гэдэг нь худал мэдээлэл. Өглөө холбогдох байгууллагын бүх хүмүүс ирээд шалгасан. Санал хураалт хэвийн явагдаж байна. 14:00 цагийн байдлаар ирц 40 хувьтай байна. Манайд саналын хуудас бөглөх 8 кабен бий. Иргэд саналын хуудас бөглөхдөө 2-4 минут, заримдаа 10 минут хүртэл сууж байна. Тиймээс иргэд саналын хуудас бөглөхөөс өмнө мандатын тоогоо мэдээд, удаан хугацаанд суухгүй байхыг анхааруулж байна. Өглөөний 07:00-14:00 цагийн хооронд 555 хүн санал өгсөн. 60-аас дээш насныхан 70 гаруй хувийг эзэлж байна. Үүнээс 5-6 саналын хуудас буруу будагдсан учраас хүчингүй болсон" гэв.

СЕХ: Бичиг үсэг мэдэхгүй хүн туслалцаа хүссэний дагуу тусламж үзүүлсэн
СЕХ: Бичиг үсэг мэдэхгүй хүн туслалцаа хүссэний дагуу тусламж үзүүлсэн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ