Саналын хуудастай хэрхэн ажиллах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос референт н.Алтанчимэгээс тодрууллаа. Тэрбээр "Сонгогчид хоёр төрлийн саналын хуудас бөглөнө. Нэгдүгээр хуудас нь нэр дэвшигчдийн нэрс бүхий саналын хуудаст 5 нэр дэвшигчийг мандатын тоотой тэнцүү дугуйлна. Хэрэв алдаа гаргаж илүү дугуйлбал дахин нэг удаа саналын хуудас авч санал өгөх эрхтэй. Хоёр дахь хуудаст 19 нам нэг эвсэл байгаа бөгөөд сонгогч нэг л эрхтэй. Өөрөөр хэлбэл, сонгогч өөрийн дэмжихийг хүссэн аль нэг нам эвслийг дугуй тэмдэгтийг дүүргэж будна" гэлээ.