АН-ын Хэрэг эрхлэх газраас 2024 оны сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн нам, эвслийн ухуулагч нарын дунд хууль зөрчсөн хэд хэдэн асуудал ярьж эхэллээ. Энэ бүх асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт яг одоо иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор данс руу нь мөнгө шилжүүлж байна. Манай хуулийн алба газар дээр нь таслан зогсоохоор явсан. Нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдөхийг уриалж байна" гэв.