Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж хэлэхдээ "Орхон аймагт ЗХ-ний 186, 110-р ангийн цэргүүд халааснаасаа МАН-ын 8 нэр дэвшигчийн нэртэй цаас гаргаж, саналаа өгч байгаад баригдсан.
Үүнийг Тагнуулын ерөнхий газарт албан ёсоор гомдол гаргах болно" гэж мэдэгдсэн юм.