Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХЕГ: Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд олноор орж ирсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын сонгуулийн үйл явцтай холбоотойгоор өнөөдөр "Үндэсний эвсэл"-ийн Тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд олноор орж ирж байна. Тэднийг ямар зорилгоор, хэн урьж залж оруулж ирж байгааг шалгах хэрэгтэй" гэсэн юм. Эл асуудалтай холбоотойгоор ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх албаны дарга н.Мягмардорж "Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд олноор орж ирсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Монгол болон Орос улсын иргэд харилцан 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог" гэлээ.

Н.Лхагвадорж: Эрх баригч намынхан эсрэг намын автомашины дугуйг хагалах зэрэг хууль бус үйлдэл хийхээр завдаж байна
Н.Лхагвадорж: Эрх баригч намынхан эсрэг намын автомашины дугуйг хагалах зэрэг хууль бус үйлдэл хийхээр завдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.