Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Лхагвадорж: Эрх баригч намынхан эсрэг намын автомашины дугуйг хагалах зэрэг хууль бус үйлдэл хийхээр завдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

АН-ын Хэрэг эрхлэх газраас 2024 оны сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Эрх баригч намын зүгээс маргааш өглөө эрт сонгогчдыг зөөж санал өгүүлэх, эсрэг намын автомашины дугуйг хагалах, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг хууль бус үйлдэл хийхээр завдаж байна гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Бид сонгуулийн насны иргэдээ, Монголын ард түмнээ улс төрийн намын үзэл санаагаар нь талцуулахгүй байх, эв нэгдлийг илүүд үзсэн учраас хэн нэгэн нэр дэвшигчийг эсвэл улс төрийн намыг харлуулахгүйгээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа" гэх байр суурийг илэрхийллээ.

Х.Лхагвасүрэн: Олон нийтийн сүлжээгээр айдас хүйдэст автуулсан мэдээлэл цацаж байгаад харамсаж байна
Х.Лхагвасүрэн: Олон нийтийн сүлжээгээр айдас хүйдэст автуулсан мэдээлэл цацаж байгаад харамсаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.