Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мягмар: Бөхчүүдийн допингийн сорьцын шинжилгээг Герман руу биечлэн хүргэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар:

-Үндэсний бөхийн допингийн шинжилгээг өмнө нь БНСУ-д МОНАДА буюу үндэсний допингийн эсрэг байгууллага шинжилгээний сорьцыг хүргүүлж хариуг нь авдаг байсан. Энэ жил допингийн шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд авч, бөчүүд тамирчдад мэдэгдэнэ. Герман улсад байдаг дэлхийн WADA-ийн итгэмжлэгдсэн лабораторид бөхчүүдийн сорьцыг өгөхөөр ажиллаж байна. Уг лаборатори тухайн дээжийг хүлээж авснаас хойш 48 цагийн дотор хэвийн болон сэжигтэй эсэхийг нь гаргана.

Хэрэв сэжигтэй хариу илэрвэл допингийн яг ямар төрлийн бодис болохыг эцэслэн тогтооход 14-21 хоног шаардагдана.

Харьцангуй богино хугацаанд бид сорьцын эхний шинжилгээг сонсоно. Энэ удаагийн допингийн шинжилгээг биечлэн Герман улсад хүргэхээр ажиллаж байна.

Х.Нямбаатар: Энэ жил бөхчүүдийн допингийн сорьцын шинжилгээг Европ руу явуулна. Хариу нь 48 цагийн дотор ирнэ
Х.Нямбаатар: Энэ жил бөхчүүдийн допингийн сорьцын шинжилгээг Европ руу явуулна. Хариу нь 48 цагийн дотор ирнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.