Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:
-Жилийн жилд болдог нэг том асуудал бол бөхчүүд. Жил бүрийн баяр наадмаар түрүүлсэн бөхөөс нь допинг илэрдэг. Эргээд олон асуудал яригддаг. Энэ жил допингийн сорьцын шинжилгээг Европ руу шинжилгээнд явуулахаар төлөвлөсөн. Шинжилгээний хариуг 48 цагийн дотор гаргаж эргэж бидэнд мэдэгдэхээр гэрээ хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор МИАТ-ын тусгай үүргийн нислэг юм уу хуваарьт нислэгүүдтэй тохирч байгаа ажлууд бий.