Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“41985 хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллүүд олдсон“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өчигдөр буюу 2024.06.25-ны өдөр Үндэсний эвслийн сонгуулийн төв штабт ЦЕГ-аас үзлэг хийсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас тайлбар хийлээ. Тодруулбал, үзлэгээр 148 иргэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд мөн СЕХ-нд бүртгүүлж албан ёсны эрх аваагүй илтэд хуурамч хаягаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон гэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр "Үзлэгийн явцад нэг компьютер дээр 5-7 хуурамч хаяг бий болгосон байдалтай нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн 41985 хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллүүд олдсон нь хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа.

Тус газар ажиллаж байсан 148 хүний талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагаас лавлагаа авахад нэр бүхий 2 иргэн ухуулагчаар бүртгэлтэй нь тогтоогдсон. Дуудлага мэдээлэл бүртгэгдсэн цагаас эхэлж бид УЕП-ын хяналт доор үйл ажиллагаа явуулж байгаа" гэлээ.

ЦЕГ: Үндэсний эвслийн байранд хойшлуулшгүй ажиллагаа явуулахад сурталчилгааны байр гэсэн хаяг шошго байгаагүй
ЦЕГ: Үндэсний эвслийн байранд хойшлуулшгүй ажиллагаа явуулахад сурталчилгааны байр гэсэн хаяг шошго байгаагүй
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна