Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Анхбаяр: Одоо барьж байгаа гүүрийн ажил дуусахаар усанд автсан хэсгийн ажил үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч "Тотал Инж" ХХК-иас мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 21, 22-нд орсон борооны улмаас Туул голын усны түвшин огцом нэмэгдэж, тус бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй компанийн түр зам усанд автсан.

“Тотел Инж” ХХК-ийн инженер О.Анхбаяр “Гүүрэн байгууламж барихад түр зам, талбайн орон зай гэх мэт бэлтгэл арга хэмжээг хангах ёстой байдаг. Тухайн усанд автсан хэсэгт бүтээн байгуулалтын ажил огт хийгээгүй, барьж буй гүүр рүү техникээ аваачих түр зам гэж болно. Замын ажил шат дараатай, нарийвчилсан зургийн дагуу үргэлжилдэг. Одоо барьж байгаа гүүрийн ажил дуусахаар усанд автсан хэсгийн ажил үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл усанд автсан хэсэг бол бидний ажлаа хийхэд зориулсан түр зам, ямар ч хохиролгүй. Өнгөрсөн зун орсон бороо, үерийн улмаас тус зам, гүүрийн ажлын хугацаа хойшилж 2023 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн. Тус зам, гүүрийн ажилтай дулаан, сүлжээ, бохир, цэвэр усан хангамжийн систем гэх мэтчилэн олон ажил хамт хийгдэж байгаа. Бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусах учиртай. Бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж, 24 цагаар нарийн төлөвлөлттэйгөөр ажиллаж байна. Мэдээж үерийн эрсдэлийг тооцолсон” гэв.

Зөвлөх инженер Ч.Намшир “2021 оноос эхлэн Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. Дэд бүтэц, хүн ам, стандарт зэрэг бүх зүйлийг уялдуулан тооцоолж зураг төслөө гарган үе шат бүрд хянуулж, олон хувилбарыг дэвшүүлэн зөвшилцсөний үр дүнд зураг төслөө батлуулдаг” гэлээ.

Ташрамд, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу үндсэн замын сүлжээг бий болгох зорилт дэвшүүлсэн. Үүний эхлэл нь 17 км зам бүхий шинэ тойрог замын төсөл юм. Уг төслийн хүрээнд долоон том гүүр барина. Өнөөдрийн байдлаар гурван жижиг гүүрийг бариад байна. Эл зам, гүүрэн байгууламж нь хоногт 35-40 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүчин чадалтай юм.

УЦУОШГ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
УЦУОШГ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
 
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.