Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ, Дунд гол дагуух ААН-үүд өнөө шөнөдөө багтаж голын лаг хагшаасыг цэвэрлэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Олон улсын стандартад голын ай сав дотор байгаа бургас, модыг заавал нүүлгэн шилжүүлж, урсцыг сайжруулах шаардлагатай байдаг. Иймд Сэлбэ, Дунд гол дагуух лаг хагшаас, бургасыг нүүлгэн шилжүүлнэ. Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж буйгаар маргааш буюу зургаадугаар сарын 22-ны өглөө 08:00-10:00 цагийн хооронд Хэнтийн нуруунаас бууж ирэх усны түвшин эрс нэмэгдэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргээд буй.

Үүнтэй холбоотойгоор өнөө шөнөдөө багтан “Ривер вилла” хотхоныг барьсан “Эко констракшн” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Акуа гарден”, “АПУ” ХК, “Уран ган” төв зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай зөвшилцөн, Сэлбэ, Дунд гол дагуух лаг хагшаас цэвэрлэх ажлыг эхлүүллээ.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсээс хамгаалалт гарган, аюулгүй байдлыг хангуулж, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас цахилгааны шугамд хэмжилт хийж, цэвэрлэх байршлыг тогтоож өгөн, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.

ДОХИО: Өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болно
ДОХИО: Өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болно
 
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.