Яндангаа авч, өрхөө бүтээснээс болж Тахилтад 41-43 насны хоёр хүн угаартжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнгөрсөн шөнө 00:19 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Тахилт …. тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар 41-43 насны 2 иргэн угаартсан байсныг анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.

Урьдчилсан байдлаар дээрх иргэд яндангаа авч, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Иймд үргэлжилсэн борооны улмаас цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд иргэн та галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх
  • Ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах
  • Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх
  • Пийшин, зуухныхаа үнсний савыг тогтмол цэвэрлэх
  • Угаар мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Х.Нямбаатар: ААН-үүд стандарт зөрчиж намхан гүүр, гүүрэн байгууламж хийсэн нь голын урсцыг боох нөхцөлийг бүрдүүлсэн
Х.Нямбаатар: ААН-үүд стандарт зөрчиж намхан гүүр, гүүрэн байгууламж хийсэн нь голын урсцыг боох нөхцөлийг бүрдүүлсэн
 
Б.Хонгорзул Парисын олимпод оролцохоор боллоо
Б.Хонгорзул Парисын олимпод оролцохоор боллоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц