Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уруйн үерээс ингэж урьдчилан сэргийлээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Ойрын өдрүүдэд нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж доорх зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг татамд барихгүй байх.

Бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн эрэг хөвөө дагуу тоглуулахгүй байх.

  • Амарч, аялаж зугаалахдаа гол мөрөн, нуурын ойролцоо болон уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байх.

Голын усны түвшин нэмэгдэж үерийн байдалд шилжсэн үед найдвартай гарц, гармаар зорчих.

  • Сэрэмжлүүлэг мэдээ дохиог албан ёсны эх сурвалжаас тогтмол хүлээн авч сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ
Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.