Чанаргүй шугам хоолойноос үүдэж Хан-Уул дүүргийн Яармаг орчмын оршин суугчид зэвтэй ус хэрэглээд дөрвөн жил болжээ. Зэвтэй уснаас болж эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирч байгаа талаар оршин суугчид их ярьдаг. Харин Яармаг орчмын айл өрхүүдийг зэвтэй усаар хангаж байгаа гол шугам хоолойг солих ажлын тендерт УСУГ шалгарч, энэ оны нийслэлийн төсөвт 6 тэрбум төгрөгийг НИТХ-ын хуралдаан дээр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан удаа дараа тавьж байж, шугам солих ажил өчигдөр /2024.06.17/ эхэллээ.
Тэгвэл энэ зундаа багтааж Яармаг орчмын стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолойг шинээр солих ажлыг УСУГ хариуцан хийж байна. Ирэх аравдугаар сарын 1 буюу халаалт тавигдахаас өмнө энэ цэвэр усны шугамыг угсарч дуусна гэсэн төлөвлөгөөтэйгээр 500 м шугамаа авчирч буулгажээ. Харин энэ ажил удсан шалтгааныг УСУГ-аас тайлбарлахдаа бид нар тодорхой хэсгүүд дээр шинэ трассаар шугамаа шинэчилж тавьж байгаа. Тийм учраас ажлын зураг хийлгэх тэрийгээ баталгаажуулж зөвшилцөх гээд тендер зарлаад тодорхой хугацаа авсан. Гэхдээ хугацаандаа эхэлж, хугацаандаа дуусна гэлээ.