Сүүлийн өдрүүдэд тогтвортой байсан ханш хөдөлж эхэллээ. Валют арилжааны төв болох “Найман шарга” төвд ам.доллар 3392 төгрөгөөр авч 3398 төгрөгөөр зарж байна. Энэ нь сүүлийн хоёр хоногт нэг ам.доллар 12 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Өчигдрийн байдлаар, 3386 төгрөгөөр авч, 3393 төгрөг төгрөгөөр зарж байсан юм.
Дөрөвдүгээр сарын 1-ны байдлаар ам.доллар 3376 төгрөгтэй тэнцэж байсан ч өнөөдрийг хүртэл ханш алгуур нэмэгдсээр ийнхүү 3400 төгрөг рүү дөхөж байна. Харин Монголбанкнаас зарласан валютын ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3381 төгрөгтэй тэнцэж байгаа юм.