Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 24 секунд

АТГ эрүүгийн 922 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 1 хэргийг нэгтгэх, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 895 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгүүдийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

Тодруулбал, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж байгаа хэргүүдийн нэг нь ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох "бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" гэх хэргийг шалгаж дуусан шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Үүнээс гадна Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагч “А” нь бусдаас хахууль авсан гэх, “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал “Б”, СЭЗХ-ийн дарга “З” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэх, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн “В” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөхийг завдсан гэх, Гаалийн улсын байцаагч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль өгөхийг шаардсан, бусдаас хахууль авсан гэх, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга “О” нь бусдад давуу байдал бий болгож байгууллагынхаа төсөвт хохирол учруулсан гэх, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч “С” нь ЭХХШТХ зөрчсөн гэх, “Багануур дулааны станц” ТӨХК-ийн албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг хэргүүдэд шүалгалтын ажиллагаа хийгдэж дуусан прокурорт хүргүүлсэн аж.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр Улаанбаатарт 20 хэм дулаан,  түр зуурын бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр Улаанбаатарт 20 хэм дулаан, түр зуурын бороотой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.