Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, аадар БОРООТОЙ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 22 секунд

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 06 сарын 12-ноос 2024 оны 06 сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд нутгийн зарим газраар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-нд нутгийн хойд, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Ханш тогтвортой байгаа ч алгуур чангарах эрсдэлтэй
Ханш тогтвортой байгаа ч алгуур чангарах эрсдэлтэй
 
Х.Нямбаатар: 2026 оноос хог хаягдлыг булж устгахгүй, шатааж эрчим хүч гаргаж авна
Х.Нямбаатар: 2026 оноос хог хаягдлыг булж устгахгүй, шатааж эрчим хүч гаргаж авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.