Өнөөдөр /2024.06.09/ Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очход, 16 настай иргэн усанд осолдсон байжээ. Алба хаагчид 2 метр гүнтэй хиймэл нууранд 20 удаагийн шумбалтаар эрэн хайж олоод, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Гол, усны дэргэд аялж зугаалахдаа ослоос сэргийлэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.