Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вьетнамын далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэх, гадаад, дотоодын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулахад бодлогоор дэмжин ажиллаж байна.

Олон улсын далайн их сургуулиудын холбоо (IAMU)-ны албан ёсны гишүүн Вьетнамын Далайн их сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтсан 100 хувийн тэтгэлгээр бакалаврын түвшинд 9, магистрын түвшинд 2, докторын түвшинд 2 тэтгэлэг олгоно.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://erthub.mn/support/detail/... цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар явагдана. Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Тэтгэлэгтэй холбоотой тодруулах зүйл байвал ажлын өдрүүдэд 51-263171 дугаар утсаар холбогдох боломжтой.

Тавигдах шаардлага, болон бүрдүүлэх материалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://digital.mrtd.gov.mn/support/detail/... холбоосоор нэвтэрч авна уу.

УЦУОШГ: Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
УЦУОШГ: Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.