Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн аянганд цохиулж, эхнэр нь нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэл хотод өчигдөр орсон аадар борооны улмаас нэг иргэн аянганд цохиулж нас барсан харамсалтай осол бүртгэгджээ. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, нэг гэр бүлийн хоёр хүн мотоциклтой явж байгаад аянганд цохиулж, эхнэр нь нас барж, нөхөр нь эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Налайх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 6-ны өдрийн 17.00 цагийн орчимд “Хүн аянганд цохиулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад мотоциклтой зорчиж явсан эрэгтэй эмэгтэй 2 иргэн аянганд цохиулснаас 1 иргэн нас барж, 1 иргэн гэмтэл авч, эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.

Монголбанк, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг хоёр дахин буурууллаа
Монголбанк, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг хоёр дахин буурууллаа
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.