Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа хариулж явсан 3 хүн аянганд цохиулж, 2 хүүхэд нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ долоодугаар сарын 30-ны 09:00 цагийн орчим 3 хүн малаа хариулж яваад аянгад цохиулж 2 хүүхэд нас барж, 1 хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг энэ сарын 5-ны 09:35 цагт хүлээн авчээ.

Мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч очход, Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

ОЛИМП: ОУХМ Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар өнөөдөр 17:00 цагаас барилдана
ОЛИМП: ОУХМ Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар өнөөдөр 17:00 цагаас барилдана
 
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.