Өнгөрөгч оны долоодугаар сард “Манчестер Юнайтед”-ын албан ёсны сайтад монгол фанатын "галзуу" аяллын талаарх нийтлэл гарч байв. “Манчестер Юнайтед”-ын нэгэн монгол фанат “Улаануудын тоглолтыг үзэх” насан туршийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо Олд Траффорд хүртэл дугуйгаар явахыг зорьж байна..." хэмээн онцлох тус нийтлэлийн эзэн бол Б.Очирваань.
Тэрбээр энэ сарын 11-нд эх орондоо ирэх талаараа өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. Тодруулбал тэрбээр, "6 сарын 9-ны өдөр 17:00 цагт Манчестераас хөдлөнө. Истанбулаар дамжин 6 сарын 11-ны өглөө 07:00 цагт Монголдоо бууна.
Нисэх дээр буугаад хурдны зам дуустал машинаар яваад 10:00 цагаас Нисэхийн тойрогоос талбай хүртэл дугуйтайгаа явна. Нисэхийн тойргоос эсвэл талбай орох замаас маань дугуйтайгаа нэгдээд хамт жийж болно шүү.
Миний санаа талбай дээр аль болох олуулаа дугуйтай прад үүсгэж очвол Улаанбаатарт дугуй унадаг хүмүүс хэр их болсныг хотын удирдлагууд маань хараг бас дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулах, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгоосой гэсэн үүднээс ингэж явахаар болсон юм.
Дугуй бол байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай гээд олон талын давуу талыг бий болгож байдаг билээ" гэжээ.