Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан.

Уг хуулиар “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулахаар тусгасан юм.

Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 2023 оны байдлаар “Эхийн алдар” I, II зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжид нийт 252,678 эх хамрагдсан байна.

ХЭҮК: Амиа алдсан цэрэг хувийн компанийн ажлыг хийж яваад машинд дайруулж нас барсан
ХЭҮК: Амиа алдсан цэрэг хувийн компанийн ажлыг хийж яваад машинд дайруулж нас барсан
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.