Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аяллын визтэй ирээд хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Гадаадын иргэн, харьяатын газраас өчигдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалт явуулжээ.

Уг хяналт шалгалтаар тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах, гадаадын хөрөнгө оруулалттай “Месес” компани жуулчин ангиллын визээр орж ирсэн олон тооны гадаад иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүллээ. Тодруулбал, тухайн аж ахуйн нэгж нь ажлын байрны төлбөрөөс зайлсхийж, аялал, жуулчлалын визтэй гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсныг тогтоосон байна. Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр сар бүр төлөх хуулийн зохицуулалттай. Гэвч энэхүү төлбөрөөс зайлсхийж, аяллын визээр орж ирсэн гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

ГИХГ-аас аяллын визийг бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглахгүй байх, уригч аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, анхааруулга мэдээллийг олон удаа хүргэсэн ч дээрх төрлийн зөрчил гарсаар байгааг онцоллоо. Тиймээс хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгжид хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулав.

Ж.Дэлгэрсайхан: Сонгуулийн дараа төсвийн хэт тэлэлт эдийн засагт том сорилт болно
Ж.Дэлгэрсайхан: Сонгуулийн дараа төсвийн хэт тэлэлт эдийн засагт том сорилт болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.