Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САЙН МЭДЭЭ: Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон 3 настай хүүг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Дорноговь аймаг, Мандах суманд гурван настай хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл зургаадугаар сарын 4-ний 22:08 цагт бүртгэгджээ. Тухайн хүүхэд эмээгийндээ байж байгаад алга болсон гэх. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид Мандах сумын Засаг даргын Тамгын газрын ажилтануудтай хамтран 3 настай хүүхдийг өнөөдөр /2024.06.05/ 04:20 цагт тус багийн "Бударын хад" гэдэг газар буюу гэрээс нь хойд зүгт 3 км газраас эсэн мэнд олжээ.

“Рафаэл интернэйшнл“ ТББ Богд сумын эрүүл мэндийн төвд иж бүрдэл хамгаалах хэрэгсэл хандивлав
“Рафаэл интернэйшнл“ ТББ Богд сумын эрүүл мэндийн төвд иж бүрдэл хамгаалах хэрэгсэл хандивлав
 
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.