Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад 200 мянган тонн гурил экспортолно гэв

Огноо
Унших
1 минут 45 секунд

Зургийн тайлбар: Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.

Ирэх жилүүдэд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт:

  • “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян зохион байгуулна,
  • 2020 онд 117.4 сая литр сүүний үйлдвэрлэлийг дотоодоос хангаж,цаашид 200 сая литрт хүргэх,
  •   Гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад  200 мянган  тонн гурил экспортох,
  • Өндөгний хэрэгцээнийхээ 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэх,
  • 2020 оны байдлаар төмс100 хувь, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангаж байгааг цаашид  бүрэн хангах,
  • “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр,
  • Махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг 3 дахин нэмэгдүүлэх,
  • Тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх,
  • 10 сая ширхэг арьс шир, 10 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай Дархан арьс ширний цогцолбортой болсноор малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн үнэ цэн өсөх,
  • Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк. 3 мянган тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулах юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: МУЗГ

Ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрийг цогцолбор байдлаар нэгтгэнэ
Ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрийг цогцолбор байдлаар нэгтгэнэ
 
ХӨЛБӨМБӨГ ТОГЛОГЧДЫН ХОЛБОО: Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг хэвийн явж буй мэтээр олон нийтийг төөрөгдүүлж буй тул ЦЕГ-т гомдол гаргана
ХӨЛБӨМБӨГ ТОГЛОГЧДЫН ХОЛБОО: Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг хэвийн явж буй мэтээр олон нийтийг төөрөгдүүлж буй тул ЦЕГ-т гомдол гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.