Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол эмэгтэй TED Talks-ийн тайзнаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Зургийн эх сурвалж: ted.pmi.org

TED Talks-аас удахгүй болох арга хэмжээнд зориулж олон нийтэд нөлөөж чадахуйц илтгэл тавих зочин илтгэгчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг хийжээ. Уг шалгаруулалтанд дэлхийн өнцөг булан бүрээс 600,000 хүн хамрагдсан бөгөөд шилдэг 12 хүн TED Talks-д илтгэл тавих боломжтой болжээ. Шилдгүүд дунд Б.Хулан гэх монгол бүсгүй шалгарсан байна. Ингэснээр тэр албан ёсоор TED Talks-д илтгэл тавьсан анхны монгол хүн болж байгаа юм.

Тэрээр бизнес эрхлэгчдэд карьер төлөвлөлт, маркетингийн зөвлөгөө өгдөг бөгөөд 8 жилийн турш хувийн компанид ажилласныхаа дараа өөрийн мэдлэг чадвараа эх дэлхийд ээлтэй дадал зуршлийг нийгмийн дунд бий болгоход зориулан ажиллаж байна. Б.Хулан уг арга хэмжээнд “Permanent life-lessons from the nomadic life of Mongolians” буюу “Монголчууд нүүдэлчдийн амьдралаас суурин амьдралд суралцсан нь”сэдвээр илтгэл тавих юм.

TED Talks арга хэмжээ 9 сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатарын цагаар 17:00-21:00 Сиаттл хотод болох ёстой байсан боловч цар тахлаас үүдэн алсын зайнаас зохион байгуулагдаж байгаа юм.

Энд дарж алсын зайнаас явагдах уг арга хэмжээнд бүртгүүлэх боломжтой.

Гадаад иргэдийн визний хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгажээ
Гадаад иргэдийн визний хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгажээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.