Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яньянаар дамжин БНСУ-д 15 хоног визгүй зорчих журмыг ирэх он хүртэл СУНГАЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

БНСУ-ын Яньян ОУНБ-аар дамжин багаар аялах жуулчдыг визгүй нэвтрүүлэх журмыг 2024 оны зургаадугаар сарын 1-нээс 2025 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл нэг жилийн хугацаагаар сунгасан болохыг ЭСЯ-наас мэдэгдлээ.

Өмнөд Солонгост визгүй зорчсон ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах нөхцөлтэй.

Уг журмыг 2022 оноос хойш жил, жилийн хугацаагаар сунгаж байсан ч энэ удаад дахин сунгажээ. Монгол Улсын бүлэг жуулчдыг Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног БНСУ-д визгүй зорчих шийдвэр 2022 онд гарч байсан юм.

Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аяллыг дараах есөн компани зохион байгуулах албан ёсны эрхтэй байна.

Аялал жуулчлалын компани

1

Total Asia LLC

6

JOY MONGOLIA TRAVEL LLC

2

AIRMAN LLC

7

NEW JUULCHIN

3

Chandmani consulting LLC

8

Let's travel LLC

4

PSW LLC

9

IHC LLC

5

JUULCHIN LLC

-

Шувууны аж ахуйн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа
Шувууны аж ахуйн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд